Тахлын үеийн 5 ариутгал

Та нэвтэрч орно уу!

Тахлын үеийн 5 ариутгал

Тахлын үед хувь хүн, айл өрх дотроо хийдэг байсан, хийж болох ариутгалын 5 аргыг та бүхэнд хуваалцаж байна. Хүмүүс энд тэндгүй уламжлалт гэх олон аргаа хуваалцаж байна. Энэ бүхнээс гол нь өөрсдийн нөхцөлд тохирсон, мухар сүсгийн шинжгүй, бодит нөхцөлд тохирсон, алдаа онооноос суралцаж шигшигдсэн найдвартай аргыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна. Өнгөрснөөсөө суралцаж, өнөөдөртөй нийцүүлж, ирээдүй өөд итгэл дүүрэн алхах цаг иржээ. Хүн бүр эрүүл мэндийн анхан шатны ойлголттой, өөрийн бие болоод өрх бүлээ хамгаалах мэдлэг, мэдээлэлтэй, худал үнэнийг ялгах, нөхцөл байдлыг үнэлж цэгнэх оюун ухаантай, алд биедээ арчаатай, ариун цэвэрч байж хамтдаа цар тахлыг даван туулъя. Бид харьцангуй дархлаа сайтай ард түмэн билээ. Дээр нь нэмээд хамаа замбараагүй тахал тарсан бусад улс үндэстнүүдээс илүү нягт нямбай, хариуцлагатай, зарчимч байхад өвчнийг даван туулаад гарна. Хайнга, замбараагүй байвал бусад улс шиг гамшигт хүрэхэд Тэнгэр байгаад ч бидэнд туслахгүй биз ээ. ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? подкаст сонсох линкүүд. YOUTUBE: www.youtube.com/channel/UCjTtH3kfwmAMrT0YLzxYRnQ SOUNDCLOUD: https://soundcloud.com/zuv-tav CASTBOX: https://castbox.fm/va/2502441 MPLUS: https://mplus.mn/podcast/zuvuutavuu

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

49 минут

Нийтлэгдсэн:

2020-03-26

Суваг:

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ?