#26. Хөх толботон нойрсож байна

Та нэвтэрч орно уу!

#26. Хөх толботон нойрсож байна

Чишш чимээгүй Хөхрөх дэлхий нойрсож байна Хөх тэнгэрийн дайчид унтаж байна Чиш чимээгүй Алтан дэлхий нойрсож байна Атаа тэнгэрийн үрс нойрсож байна Чишш чимээгүй Алхах гишгэхээ мэд Алтан дэлхийг бүү бөмбөрд Хөрст дэлхий нойрсож байна Хүмүүн түмний манлай амарч байна Ай чимээгүй Айлгасан түмэн хөх толботнууд Амгалан нойрондоо умбаж байна Амар амгалангийн цагт бялуураад Аятай тухтай нойроо авч байна Хөхрөх толботон сэрчихвэл Хөрст дэлхий сэрдэг юм Хөхрөх толботон сэрчихвэл Хөх тэнгэр буудаг юм Чишш, чимээгүй, Аюутугай, Алтан дэлхий сэрэхээс аюутугай Алив бүхнээ нэхээд босоод ирнэ Атаа Тэнгэр сэрэхээс эмээтүгэй Ард түмнийг амаржуулсангүй гэж хилэгнэдэг юм Өвгүд буурлыг бүү сэрээ Өргөн түмний ёс зүйг нэхдэг юм Үнэн мөний тунхагийг зарлаж Өргөх дэлхийг эзэгнэн дайчилдаг юм Чишш чимээгүй Миний үрс нойрсож байна Мэнд амгалан эрчээ хурааж байна Чимээгүй байцгаа Элдвээр бүү хашгиралд Эгэл бусыг бүү үйлд Энх амгалангаа сахиад Эв нэгдэлтэй байж бай Зовлон зүдгүүрийг тарьвал Зоргоор та нар амьдрахгүй шүү Цөс ихтэй хөх толботон сэрвэл Зоос ембүүг чинь булаагаад Зорьсон бүхнийг чинь нураагаад Байх орон зайнд нь баглаж Ёс зүйн төрийг бадрааж Хүн байх ухааныг чинь заагаад Хөглөрсөн жаргалыг чинь уллан гишгэлдэг юм Алтан орд чинь арддаа очно шүү Чишш чимээгүй Авлигал хээл хахуулын үүд чинь задран унана шүү Чишш чимээгүй Миний үрийг бүү сэрээ Мэнд орон зайд нь бүү халд Өсгийгөө хүртэл мэдэж гишгэ Өргөн талыг бүү донсолго Чишш чимээгүй Өтгөсийн үгээ зүүдлээд нойрсож байг Өрнүүн түүхээ ухаглан нойрсож байг Өнө дэлхийн амгаланд бялуурч байг Энх амгаланг ерөөн нойрсож байг Хөх толботон нойрсож байг Хөрст дэлхий минь чимээгүй бай ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? подкаст сонсох линкүүд. YOUTUBE: www.youtube.com/channel/UCjTtH3kfwmAMrT0YLzxYRnQ SOUNDCLOUD: https://soundcloud.com/zuv-tav CASTBOX: https://castbox.fm/va/2502441 MPLUS: https://mplus.mn/podcast/zuvuutavuu

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

3 минут

Нийтлэгдсэн:

2020-03-26

Суваг:

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ?