Эрүүл мэнд подкаст

#3 Хэрхэн жирэмслэх вэ? Жирэмслэхээр төлөвлөсөн тохиолдолд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?


#3 Хэрхэн жирэмслэх вэ? Жирэмслэхээр төлөвлөсөн тохиолдолд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ? сэдвээр бэлтгэж байна. Жирэмслэх хугацаа буюу Овуляцийн хугацаа маш өргөн хүрээтэй, тэгээд ч магадлалтай хоногийг тогтоож чадахгүй байгаа тохиолдолд та залуу, эрүүл эмэгтэй бол яаж жирэмслэх вэ? гэдэгт санаа зовоод хэрэггүй. Хэрэв хэвийн эрүүл хосууд жирэмсэн болохыг хүсвэл сайн амарч, сэтгэл санааны хувьд тайван байх хэрэгтэй. Долоо хоногт хоёроос гурван удаа хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орж байх хэрэгтэй бөгөөд энэ нөхцөлд үр тогтох хугацаа таарах магадлал хамгийн өндөр байдаг. Хэрэв нэг жилийн хугацаанд жирэмсэн болохгүй бол танд болон таны гэр бүлийн хүнд үргүйдлийн асуудал байж болзошгүй тул эмчид хандаарай.