Mongoloor Gaming Podcast #27 2018-05

Та нэвтэрч орно уу!

Mongoloor Gaming Podcast #27 2018-05

Өглөө, өдөр, оройн мэнд ^^ #EveOnline-ы сонгуульд төрийн албаны ажилтан нэр дэвшихээс эхлээд, гар утаснаасаа #Steam тоглоомуудаа тоглож болох #SteamLinkApp, #AssassinsCreed-н адал явдлыг эртний грект үргэлжлүүлэх #AssassinsCreedOdyssey мөн #ХиймэлОюунУхаан-р видео тоглоомын бус зэвсэгт хүчинд ашиглагдах тулааны талбарууд гээд урьд хожид байгаагүй өргөн хүрээ, олон төрлийн мэдээг багтаасан сайхан подкаст боллоо. Энэ сард гарсан өндөр хүлээлттэй андройдуудын талаар #DetroitBecomeHuman тоглоом бага зэрэг урам хугалсан бол цус сорогч болсон эмчийн талаар #Vampyr гэнэтийн сонирхолтой байж чадлаа. 5-р сард Мөнгөн, Галпүрэв хэн хэн нь тоглоом дуусгах зав байсангүй ч #Ironsight гэх Солонгосын тун боломжийн #CallofDuty-н хуулбар буудалцаант тоглоомын талаар товч ярилцав. Харин дараагийн дугаар мэдээ бус, видео тоглоомын хамгийн том үйл ажиллагаа #E3 2018-н талаар байна. Podcast #27 00:19 Эхлэл 03:10 Epic Games (Fortnite)-г PUBG Corporation (PUBG) шүүхэд дуудав 08:59 CoD: Black Ops IV болон BF: Battlefield V 15:17 Red Dead Redemption 2-н ялгаатай хувилбарууд 18:55 Lords of the Fallen-ы үргэлжлэлийг хийх студи тодорлоо 22:08 Devil May Cry 5-н вэб нэрийг Capcom авчээ 22:47 PlayStation “5” хамгийн багадаа 3 жилийн дараа ирнэ 25:02 Leak үүд: Fortnite (Switch) болон Assassin’s Creed Odyssey 27:05 Steam Link App - Steam тоглоомуудаа гар утас дээрээ 28:33 Спортын тайлбарлагчид eSport-н тайлбарын талаар 32:58 АНУ-н арми AI-н үүсгэсэн виртуал тулааны талбарыг ашиглаж байна 35:06 Youtube-чин TotalBiscuit зуурдаар нас барлаа 37:15 Warcraft киноны хэрэгслүүд дуудлага худалдаанд 38:40 PS Vita дээр биет тоглоомууд цаашид гарахгүй 41:52 EVE Online-ы сонгуульд "мэргэжлийн улс төрч" өрсөлдөж байна 5-р сарын онцлох тоглоомууд: 42:34 Detroit: Become Human 47:26 State of Decay 2 50:45 Agony 52:15 Vampyr Тоглосон тоглоом: 54:57 Ironsight (Mungun) 57:26 Төгсгөл

Ангилал:

Технологи

Хугацаа:

61 минут

Нийтлэгдсэн:

2018-09-18

Суваг:

Mongoloor Gaming Podcast