Н. Мөнгөнчимэг - Монгол Freelancer, продюсер

Та нэвтэрч орно уу!

Н. Мөнгөнчимэг - Монгол Freelancer, продюсер

Энэ удаагийн дугаарт маань Лос Анжелас хотоос Норвсамбуугийн Мөнгөнчимэг эгч маань оролцлоо. Кино, зар сурталчилгааны продюсераар freelancer хийн ажилдаг түүний хувьд, хэрхэн яаж хамтран ажиллах харилцагч компаниудаа олох, хэрхэн яаж цалингаа авах болон энэ нь энгийн өдөр тутмын 9-5 цагийн ажлаас ямар ялгаатай байдаг, татвараа ямар аргаар төлдөг гэх зэрэг freelancer байж хэн нэгэн дарга, удирдлагагүйгээр яаж өөрөө өөрийнхөө эзэн нь байж ажиллах тухай бид ярилцлаа. Хүн бүр үүнийг хүсдэггүй гэж үү? Та хүссэн цагтаа ажиллаж, хүссэн цагтаа амарч, хүссэн баг хамт олонтойгоо ажиллах. Магадгүй freelancer болох нь технологийн эрин энэ зууны бидэнд олгож буй хамгийн том давуу тал байх. Та хэрвээ freelancer гэж юу болох та яавал түүн шиг хүссэнээрээ ажиллаж болохыг мэдмээр байвал энэхүү подкастыг маань сонсоод үз. Мөн тэрээр Монгол хүүхэлдэйн кино хийх гэсэн чин хүсэл мөрөөдөлтэй бөгөөд хэрвээ та түүнтэй хамтарч ажилахыг хүсэж байгаа бол өөрийн бичсэн бүрэн хэмжээний зохиолыг түүн лүү илгээхийг бид бүхнээс хүссэн гэдгийг хэлэхэд таатай байна.

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

60 минут

Нийтлэгдсэн:

2018-09-17

Суваг:

Мөрөөдлийн Монгол