"ГИНЖИЙГ ТАСАЛ" #17 - "ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ"

Та нэвтэрч орно уу!

"ГИНЖИЙГ ТАСАЛ" #17 - "ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ"

#17ПОДКАСT ГИНЖИЙГ ТАСАЛ-2: "ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ" сэдвээр ярилцсан манай шинэхэн подкастыг хүлээн авна уу. Нэвтрүүлгийн зочноор уг хуулийн шинэчилсэн найруулгын багт ажилласан Улсын Ерөнхий Прокурорын Газарын Сургалт судалгааны төвийн Хяналтын прокурор Г.Оюунболд оролцлоо. Хөтлөгчөөр "Хөөрхөн Зүрх" ТББ-г төлөөлж Д.Амартүвшин, Г.Саранзаяа нар ажилласныг та бүхэнд хүргэж байна. #17PODCAST BREAK THE CHAIN - 2. Please listen to our next podcast "Break the Chain-2" about LAW TO COMBAT DOMESTIC VIOLENCE. Our guest is G.Oyunbold, Prosecutor of General Prosecutor's office of Mongolia. “Хөөрхөн Зүрх” ТББ нь урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах шат дараалсан үйл ажиллагаануудыг 2018 оны 8 сараас 2019 оны 3 сарын хооронд НҮБ-ын Хүн Амын Сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Бид бүхий л төрлийн бүлэг, олон нийтийн дундах хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг энэхүү подкастаар дамжуулан 2 долоо хоног тутамд хүргэх болно. Мөн урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонирхолтой, шинэлэг аргаар олон олон сонирхолтой үйл ажиллагаануудыг бид зохион байгуулах болно. #ГинжийгТасал #BreakTheChain #StopGBV #StopDV #Survivor #LawToCombatDomesticViolence #OnlineDiscussion #Podcast #FM #ArtExhibition #ComicBook #OfflineDiscussion #MangaBook #BtifulHearts #UNFPAMongolia #SDC

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

52 минут

Нийтлэгдсэн:

2019-03-13

Суваг:

Хөөрхөн зүрх