Бизнес өрөг  Чикаго хотод өөрийн шүдний эмнэлэг ажиллуулдаг эмч П.Солонго

Та нэвтэрч орно уу!

Бизнес өрөг Чикаго хотод өөрийн шүдний эмнэлэг ажиллуулдаг эмч П.Солонго

“Монголдоо Анагаахын дээдийг шүдний эмчээр төгсөөд хөдөө томилогдож ажлын гараагаа эхэлж байсан. Гэвч хөдөө дөрвөн жил ажиллахад хүний шүд авахаас өөр ажил хийдэггүй байсан учир мэргэжлээ дээшлүүлэхээр 1996 онд АНУ-ыг зорьсон юм. Ямар ч англи хэлгүй хүн мэргэжлээрээ сурахын тулд эхлээд TOEFL-доо өндөр оноо авч, дараа нь мэргэжлийн сургуульдаа сурах хэрэгтэй учраас ажлынхаа хажуугаар мэргэжлийн бүх номоо англи хэлнээс орос хэл рүү толь бичгээс нэг бүрчлэн орчуулан уншдаг байв. Мэдээж хүний нутагт амьдралаа залгуулах хэрэгтэй бие дааж хичээлээ үзэхийн хажуугаар ажил хийх хэрэгтэй болно. Гутал тослогчоос эхлээд арав гаруй төрлийн “хар” ажил хийж үзсэн. Шуудай шуудайгаар нь авчирч тавьсан гутлаа тослочихоод, зав гарахаар нь номоо орчуулж хичээлээ судалдаг байлаа. Амьдралаа залгуулах мөнгө олох ажилдаа “дарлагдаж” насаараа хар ажил хийхгүйн тулд хэчнээн цаггүй байсан ч хоёр жил гүрийж байгаад сургуульдаа орж байсан даа. TOEFL-ийн шалгалтыг 16 удаа өгсөн. Сургуулиа төгсөөд шүдний эмчээрээ 90мянган долларын цалинтай ажилд орж чадсан ч мөн л нэг л төрлийн ажил хийгээд байх нь хичээсний хэрэг гарахгүй байгаа санагдаад өөрийн шүдний эмнэлгээ байгуулсан. Маш том зориг гарган банкнаас 30 мянган доллар /90-ээд сая төгрөг/ -ын зээл авч, өөрийн гэсэн тогтмол хэрэглэгчгүйгээр бизнесээ эхэлж байлаа. Бизнес өрөг энэ удаа АНУ-ын Чикаго, Сан Франциско хотуудад үйл ажиллагаа явуулдаг “Rainbow Dental” шүдний эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий эмч П.Солонгог урьж ярилцлаа Өнөөдөр /2.29/ны 17 цагаас NTV, Өрөг.мн сайтуудаар хүлээн аваарай Бизнес өрөг энэ удаа АНУ-ын Чикаго, Сан Франциско хотуудад үйл ажиллагаа явуулдаг “Rainbow Dental” шүдний эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий эмч П.Солонгог урьж ярилцлаа

Ангилал:

Бизнес, Эдий засаг

Хугацаа:

59 минут

Нийтлэгдсэн:

2020-03-03

Суваг:

Бизнес өрөг нэвтрүүлэг