Богд Хаан (Podcast): Дугаар 7

Та нэвтэрч орно уу!

Богд Хаан (Podcast): Дугаар 7

Эрхэм уншигч, сонсогч танаа Богд хаан 150 цувралынхаа дугаар 7-г хүргэж байна. Манж гүрний мөхөл эргэлт буцалтгүй болсон явдал Монголд үндэсний хувьсгал өрнөхөд нэг түлхэц болсон билээ. Монголын 1911 оны үндэсний хувьсгалын уг шалтгаан нь манжууд монголчуудын эрх чөлөөг хорьж цагдах болсон, бүр тодруулбал манж нар Монголыг залгих санаа агуулсан бодлого явуулсанд оршиж байв. Эл үед Орос улсын Бээжинд суугаа элчин сайд И.Коростовецоос нууцаар монголчуудтай холбогдсон, яагаад Халх Монголд үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл амжилт олсон, Богд гэгээнтэн Манжийн амбан лугаа санаа бодол нийлэхгүйн улмаас элдвээр хөшөөлж байсан, нууцаар зэвсэг цуглуулан өөрийн ордондоо хадгалж байсан, Жавзандамба хутагт болон монголын ноёдууд Манжийн эрх баригчдын зүгээс Монголд хэрэгжүүлж эхэлсэн цэргийн шинэчлэлийг онцгой эсэргүүцэж байсан тухай өгүүлэх болно. Мөн 1910 оны Гуравдугаар сард Хүрээнд гурван монгол лам хятадын нэгэн пүүсийн худалдагч нарын хооронд маргаан болж, улмаар хоорондоо зодолдсоноор тэсрэлт болсон тухай “Монголын ард түмнийг олон зуун жилийн нойрноос сэрээж түүнд эрх чөлөө авчирч бас хүн төрөлхтний түүх бүтээлцэхэд оролцох эрх олгох тийм үйл явдал айсуй байгаа тухай мэдээ” монголын тал нутгаар цуурайтаж байсан талаар өгүүлэх болно.

Ангилал:

Түүх

Хугацаа:

31 минут

Нийтлэгдсэн:

2020-04-29

Суваг:

Богд Хаан - 150 (Podcast)