Соронз

Соронз №191


“Эрдэнэ зуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэн хэлэхдээ “10-н жилийн өмнө мөрөөдөж байсан зүйл нь ихэнх хүний хувьд биелсэн байдаг” гэсэн. “Соронз” ч мөн 10 дахь жилтэйгээ золгож байна. 10 гаруй жилийн өмнөх бидний мөрөөдөл биелж, чөлөөт сэтгүүл зүйн түүх “Соронз”-гүйгээр бичигдэх боломжгүйг баталж, уншигч, захиалагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь амжилтыг маань төвөггүйхэн тодорхойлох биз. Папараци зургийн хамгийн том архив бидэнд л байдаг гэж бардам хэлж, бусад нь даган дууриадаг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Тун удахгүй бид 200 дахь дугаараараа уулзах гэж байна. Хэдийгээр намрын уйтай өдрүүд үргэлжилж байгаа ч эргэн тойрон бүгд “сэрж”, шинэчлэгдэж байна. Бид ч мөн уншигчдаа шинээр дүүрэн байлгахыг цаг ямагт эрмэлздэг. Тиймдээ ч цаг үеэ мэдэрч, 50-н насныхаа төрсөн өдрийг сонсогчидтойгоо хамт тэмдэглэх гэж буй ая зохиогч Б.Ангирмаатай “баггүй” ярилцсан. Урлаг бол гэгээн бүхний илэрхийлэл гэдэг утгаараа Төрийн соёрхолт Д.Болдын 40-н насны тоглолтын онцлог юу байсныг сурвалжилсан билээ. “Камертон”-чууд “Хүүшлэх намрын уянга тээсэн Хүний сэтгэлд уйтгар тээсэн Жил жилийн шаргал өдрүүд Жив жирийн цэнхэр хоногууд” гэж дуулдаг ч “Соронз”-ын 191 дэх дугаар уйдах завдал хэрхэвч олгохгүй юм шүү.