НЭПКО ХХК

Адагт очих жор


...Хуйвалдааны онол бол шинэ юм биш. Хүний нийгэмтэй чацуу биз. Хуйвалдааны онол нь хүний мөн чанарын цаад шалтгаанаас үүдэлтэй. Хүний төсөөлөх фантаазлах чадвараас үүдэлтэй ба нийгмийн тэгш бус байдал энэ хардлагын амжилт олох үндэс нь байдаг. Хуйвалдааны онолд итгэгч юун түрүүн санал болгоод байгаа хуйвалдагч нарт сөрөг шинжээр хандана. Үүнийгээ ихэд өсгөж илэрхийлнэ. Түүнд элдэв агуулагдаж буй гэх муу зорилго болон хувийнх нь ёс суртахуунгүй байдлын жагсаалт гарган наана. Ингээд муухай зорилготой мангастай тэмцэхдээ өөртөө алив суртахууны хязгаар тавихаа болино. Уул уурхайн сайд болсон нөхөр тэр даруйдаа "Монголоос гадаадынхыг хөөж ард түмэндээ амалснаа биелүүлнэ" гэж мэдэгдсэн нь дэлхийн 23 хэлээр даруй орчуулагджээ. Монголын утга зохиолын шинэ рекорд. Нууц товчоо 13 хэлээр орчуулагдсан нь хуучирсан рекорд...