Э. Энхболд

Жирэмсэн үеийн зөвлөмж


Энэхүү жирэмсэн үеийн зөвлөмж нь жирэмсэн болон төрөх дөхсөн, төрсөн эхчүүдийн эрүүл мэндийг боловсролыг дээшлүүлж,сэтгэл санааг тайван, стрессгүй байлгах , жирэмсэн үеийн хүндрэлээс өөрийгөө болон бяцхан үүрээ хэрхэн сэргийлэх үүднээс бичсэн болно. Хүүхдийн хүмүүжил эхийн хэвлийгээс эхлэх учраас жирэмсэн эх өөрөө тайван байх аваас хүүхэд ч гэсэн тайван эрүүл саруул бойжих үндэс болно. . Тиймээс тус зөвлөмж нь ганцхан жирэмсэн эх биш түүний ар гэрийн гишүүдэд зориулагдсан юм. Зөвлөмжийг шинжлэх ухааны үндэстэйгээр онол болон практик , нотолгоонд тулгуурлан бичлээ. Тус зөвлөмж нь дараах хэсгүүдтэй. 1. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмж 2. Жирэмсний эрт болон хожуу үеийн зөвлөмж 3. Төрөлт эхлэх үеийн зөвлөмж / анхан төрөгч, давтан төрөгч тус тусдаа / 4. Жирэмсэн эхнэртэй аавуудад зориулсан зөвлөмж 5. Төрсний дараах үеийн зөвлөмж 6. Хүүхдийн зөвлөмж Номын давуу тал : Энэ зөвлөмж нь эрт болон хожуу үеийн хордлого, төрөлт эхлэх үеийн зааварчилгаа , санамжтай бөгөөд хараад шууд ойлгогдохоор хүснэгтэлж оруулсан . Өөрөөр хэлбэл бусад ном тохимол, интернетээс хайгаад олдохгүй, заавар зөвлөгөөнүүдийг агуулсан болно.