О. Бат-Эрдэнэ

Мөрөөдлийн хүч


Залуу наснаасаа өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө хүч хөдөлмөр, тэвчээр юугаа зориулж, багагүй зовлон бэрхшээлийг даван туулж, улмаар зорьсондоо хүрсэн нэгэн Солонгос өмгөөлөгчийн тухай бодит түүхийг эх хэл дээрээ буулган та бүхэндээ өргөн барьж байгаадаа таатай байна. Номын зохиогч Жон Сон Чол нь анх 1978 онд АНУ-д хуулийн сургуульд сурахаар очиж зорилгодоо хүрэхийн тулд багагүй хүнд хэцүүтэй тулгаран зөөгчөөс эхлээд хар бор ажлыг гололгүй хийн уйгагүй тэмцэж хөдөлмөрлөсний хүчинд Америкийн нэр хүндтэй хуулийн фирмийн удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч болж чадсан бөгөөд улмаар зорилгынхоо төлөө хичээнгүйлэн сурч, хөдөлмөрлөж чадвал хэн ч амжилтад хүрэх боломжтой тухай номондоо дурьдсан болно.