Нийслэл Масс Медиа

Нийслэл guide 12-р сар


Ү.Сарнай: Еврей үндэстний хамгийн агуу соёл бол хоолны ширээний ард гэр бүлээрээ суугаад хамт хооллох. Энэ соёл нь тухайн гэр бүлд халуун дулаан, дотно уур амьсгалыг бүрдүүлэх гол хөшүүрэг юм. Монголчуудын хувьд энэ соёлыг өдөр тутамдаа хэрэгжүүлэхэд хэцүү мэт боловч эзэгтэй нар маань хичээгээсэй гэж хүсдэг. Төрийн томоохон хүлээн авалтуудын ширээг засахдаа би тогтсон ёс журмыг баримталдаг. Харин гэрийнхээ ширээг засахад халбага, сэрээ, хундагыг дүрмийн дагуу байрлуулах албагүй. Тиймээс хааяа халбага, сэрээ, хутгаа нийлүүлээд бантиклах, эсвэл стакан дотор хийж тавих зэргээр хүүхдүүддээ сонирхолтой байдлаар байршуулахыг хичээдэг. Ер нь чимэглэлийг яаж ч урнаар сэтгэн хийж болох ч үндсэн хэдэн зарчмыг мартаж болохгүй.