Ч. Монголхүү

Товгүй Баярын Хот


Нобелийн шагналт зохиолч Эрнэст Хэмингуэй 20-р зууны хориод онд Парист ажиллаж, амьдарч байхдаа тухайн цаг үеийн суутнууд болох Эзра Паунд, Скот Фицжеральд, Гертруд Стайн зэрэг хүмүүстэй ойртон нѳхѳрлѳж, тэднээс суралцсанаар амжилттай зохиолчийн замналаа эхлүүлжээ. Хамгийн сайн бүтээлүүдийнх ньнэгт тооцогддог ‘Нар мандсаар байна’ романаа ч энд бичсэн байна. Амьдралынхаа тэр л зурвасхан боловч онцгой үеийн дурсамжийг хожим нь ном болгон бичсэн нь бүх цаг үеийн шилдэг дурсамжийн номуудын тоонд зүй ёсоор тооцогдох болсон юм. 1964 онд анх хэвлэгдсэн уг ном 2015 оны 11-р сард болсон зэвсэгт халдлагын дараа Парист дахин бэстсэллэр болж байв. Bustle.com сайт эл номыг ‘Цэцэгсийн дундах гэрлийн хотод хаягласан Эрнэст Хэмингуэйн хайрын захидал’ гэж нэрлэжээ.