Б.Саранчимэг

Шийдэмгий нүүдэл


Хүн бүр өөрийн хувь заяаныхаа өмнө тодорхой цаг мөч бүрт сонголт хийдэг. Нэг бол бусдын жишгээр амьдралын урсгал даган гэлдрэх. Эсвэл өөрийн хүссэн, зорьсон хэмжээнд оюун санаа, бие бялдраа дайчлан зорилго өөдөө тэмүүлэх. Эхний зам нь хялбар боловч аз жаргалыг чи өөрийнхөөрөө нээх боломж хомс. Харин хоёр дахь зам нь алдаж оносон ч өөрийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн амьдралыг үйл хэрэг хэмээн хүлээн авч урагш тэмүүлэх. Мэдээж хоёр дахь зам нь илүү бартаатай, бэрхшээлээр дүүрэн.