ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #89. Хөшүүрэг

Та нэвтэрч орно уу!

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? #89. Хөшүүрэг

Монгол хүн та биеэ бодоорой. Сэтгэл өөдрөг байж дархлаагаа дэмжээрэй. Подкастууд маань үргэлжлэн орж байна. Давхар манай фэйс хуудсан дээр тахлын үеийн ариутгал болон урьдчилан сэргийлэх г.м чиглэлээр шууд ярилцлага (лайвууд) хийгдсэн шүү. Энэ удаагийн дугаарт: Хөшүүргийн бодлогыг олон жишээгээр тайлбарлав. Тэтгэврийн зээлийг тэглэхийн оронд тэрхүү хөрөнгийг ашиглаж төр ямар бодлого хэрэгжүүлвэл нийт ард түмэнд хэрэгтэй байх байсан бол? Шинэ санаа, бизнесийн үйл ажиллагааг хэрхэн явуулах, яаж өргөжүүлэх, шинээр үйл ажиллагаа эрхлэгчдийн гаргадаг сэтгэхүйн алдаа зэргийг өгүүлэв. Жич: Бид 9 дугаараар төгссөн подкастууд дээр асуулт авч түүнийг Бууралд уншиж өгдөг бөгөөд хариултыг нь лайв юм уу подкастаар өгдөг. Өмнөх бүх 9-өөр төгссөн дугаарууд дээр (9,19,29,39,49,59,69,79) ирсэн асуултуудад хариулж дууссан бөгөөд энэ дугаарууд дээр дахин асуулт авахгүй болно. Хэрэв таньд ямар нэг асуулт байвал энэхүү 89 дугаар дээр бичиж болох бөгөөд энд бичигдсэн асуултуудыг Бууралд уншиж өгөн хариултыг авах юм. Энэхүү асуулт хариулт тусдаа нэгэн дугаар болж орох тул энд тэнд бичсэн асуултаа энэ 89 дугаар дээр бөөгнөрүүлээрэй. ЗӨВ ҮҮ? ТАВ УУ? подкаст сонсох линкүүд. YOUTUBE: www.youtube.com/channel/UCjTtH3kfwmAMrT0YLzxYRnQ SOUNDCLOUD: https://soundcloud.com/zuv-tav CASTBOX: https://castbox.fm/va/2502441 MPLUS: https://mplus.mn/podcast/zuvuutavuu

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

54 минут

Нийтлэгдсэн:

2020-03-26

Суваг:

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ?