Татарын Дээрхий 4-р хэсэг

Та нэвтэрч орно уу!

Татарын Дээрхий 4-р хэсэг

Өнө эртний Онгод сүнснүүд өөрсдийн түүхээ улаач дамнан бидэнд өртөөлүүлэв. Онгодын айлдсан их түүхээс есөн зууны өмнөх зурвасхан агшныг сонгон авч таны өмнө амьдруулахыг бид хичээлээ. Үүнийг сонссон та нэгэн өртөөч нь болох болтухай. Татарын Дээрхий өгүүлэмж маань ТҮҮХИЙ-Н ИЛД уран сайхны киноны өргөтгөл бүлэг юм. Бид Түүхий-н илд кинонд гарах дүрүүдээ үзэгчдэд богино намтарчилгаа, дүрстэй өгүүлэмжээр дамжуулан танилцуулж байгаа. ТҮҮХИЙ-Н ИЛД уран сайхны кино маань тэртээх цагийн бодит түүхийг элдэв хачиргүйгээр тэр үеийнхээр нь дүрслэхийг хичээж байгаа. Энэхүү төслийн маань удирдагч нь тэр үеийн Онгод Дээдсүүд бөгөөд бүгд өөрдийн амьдралын дэлгэрэнгүй түүх, болсон явдал, өмсдөг хувцас, хэрэглэдэг зэр зэвсэг, амьдардаг гэр ахуй, харилцаа, соёл, нийхэмшил гээд бүгдийг хэлж өгсөн билээ. Бид ч бас тэр бүхэнд эхнээс нь суралцаж кино багийн гишүүд, найруулагч, зураач, оёдолчид, нүүр будагчид, жүжигчид гээд бүгд л тэр цаг үеийг дахин суралцаж байгаа юм. Энэхүү богино өгүүлэмж нь жүжигчид, уран бүтээлчдээс гадна үзэгч та бүхэндээ 900 жилийн өмнөх түүхийн хэсэгхэн агшны үнэрийг ч болтугай өгөх, үнэртүүлэх бас нэгэн зорилготой юм. Энэ түүхийг сонссон та их түүхийнхээ нэгэн өртөөч нь болоорой.

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

10 минут

Нийтлэгдсэн:

2021-01-14

Суваг:

ЗӨВ ҮҮ? ТАВ УУ?