Монголд амьдрах ногоон карт

Та нэвтэрч орно уу!

Монголд амьдрах ногоон карт

/2007 он/ Бид элэг нэгтнээ хүрээ газар хөл тавихад хэрэгтэй харилцааны чадвартай болгох, тэдэндээ хотын соёлын наад захын хэм хэмжээг зааж сургах талаар юу хийсэн билээ. Цагаан толгой сурахгүйгээр уншиж бичих боломжгүйн адил суурин соёл иргэншлийн “цагаан толгой” сургахгүйгээр хөдөөнөөс хотод шилжин ирэгсдийг хэрхэн суурин соёлд иргэншүүлэх билээ. Гадаадын жуулчдад зориулсан заавар зөвлөгөөний мэдээллийн төвүүд Төв шуудан, галт тэрэг, онгоцны буудалд хаа сайгүй байдаг бол хөдөөнөөс хотод анх ирсэн хүмүүст зориулсан юу ч алга. Жуулчид аль зочид буудалд буувал ямар үнэтэй, хаана үзүүштэй зүйл байгааг интернэтийн цахим мэдээлэл болон Улаанбаатарын Төв шуудан дахь жуулчдад зориулсан мэдээллийн төвөөс олоод мэдчихсэн бол хөдөөнөөс ирэгсэд бүхнийг эхнээс нь мэдэх, бүр шаазан нойлд хэрхэн суухаас эхлээд бүүр эхнээс нь сурах хэрэгтэй болдог. Хот, хөдөө хоёр шал ондоо соёл, бүр үнэт зүйлс нь ч огт өөр. Нүүдэлчний соёл, суурин соёл иргэншил энд мөргөлддөг. Улаанбаатар хотын хүн ам цаашид улам нэмэгдэнэ. Хөдөөгийнхнөө хотын захынхаа хогтойгоо адил үзэж болохгүй. Тэдэндээ суурин амьдралд хөлөө олоход нь туславал хожим бидэнд өөрсдөд маань, үр хүүхдэд маань, улс орны маань хөгжил дэвшилд хэрэгтэй. Хотын паспорт олгохдоо “иргэншлийн цагаан толгой” сургаж байя. Ядаж “хотод суурьшихад анхаарах зүйлс” гэдэг гарын авлага өгч байя. Энэ асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх цаг болсон гэдгийг ойлгож, зохистой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэнэ гэдэгт итгэж байна. Тэгвээс бид ирээдүйд манай Монгол оронд амьдрах “ногоон картыг” царайчлан хүсэгчдийн Их нүүдэлд бэлэн байх буюу.

Ангилал:

Чөлөөт цаг

Хугацаа:

11 минут

Нийтлэгдсэн:

2020-05-18

Суваг:

Одноогийн Podcast