Бидэнд итгэл хэрэгтэй

Та нэвтэрч орно уу!

Бидэнд итгэл хэрэгтэй

Аливаа үндэстний сэргэн мандал, хөгжил дэвшлийн уг учиг, үндэс суурь болдог зүйл нь үндэсний үзэл санаа(national ideology) гэгч зүйлээс ихээхэн хамаардаг гэж судлаачид үздэг юм байна. National ideology нь тухайн үндэстний өөрсдөдөө, хүч чадал боломжиндоо найдах, тулгуурлах итгэл үнэмшлийн цогц, нэгдэл юм. “Бид чадна, бид хөгжинө” гэсэн нийтийн нэгдмэл итгэл үнэмшил нь өөрчлөх аугаа их хүчин болон хувирдгийг хүн төрөлхтний түүх бэлээхэн харуулж байна. Бидэнд итгэл үнэмшил алга. 1990 оноос хойш сэргэх аядсан монголчуудын итгэл үнэмшил улам бүр унтарсаар байна. Өөрийн гэх өмчтэй, өөрийн бизнестэй болоод өөрийнхөө хүчээр амьдарна гэж итгэж байсан бидний итгэл алга болсоор… Авилга, хүнд суртал, төрийн дарамтаас улбаалан иргэдийн бие даан амьдрах итгэл алга болсоор эцэст нь ТӨР хэмээх бүгдийн юм шиг мөртлөө хэний ч биш баялгаас “сорж” амьдрах хүсэлтнүүд л олшров. ТӨР иргэдийн эдийн засгийн эрмэлзлийг боомилж байдгаас “ингэж зүдэрснээс авилгач түшмэлийн амьдралд шилжсэн нь дээр” гэдэгт итгэх хүн олон байна. Авилгачид стратегийн хувьд төрийн системд баттай байршиж, түшмэдүүд сонгуулийн үр дүнг “залах” хэмжээнд очжээ. Авилгын итгэл үнэмшил нь өөрийн чадлаар амьдрах итгэлийг давж байгаагаас Богдын(төрийн) цацсан боорцог руу хошууран дайрдаг байсан тэр бэлэнчлэх сэтгэлгээ улам цэцэглэв. Би, бид, Монголчууд төрдөө итгэдэг, төр нь биднийхээ итгэлийг даадаг баймаар байна.

Ангилал:

Чөлөөт цаг

Хугацаа:

13 минут

Нийтлэгдсэн:

2020-05-18

Суваг:

Одноогийн Podcast