#1 Т.Гоомарал - "Сонголт үргэлжид байдаг" | WolO podcast

Та нэвтэрч орно уу!

#1 Т.Гоомарал - "Сонголт үргэлжид байдаг" | WolO podcast

WolO Podcast #1 2020 оны хамгийн анхны шинэхэн долоо хоног эхэлж байна. Энэхүү подкастыг сонсох ѳдрийн мэндийг энэхүү постыг уншиж буй танд хүргэж байна. WolO - ийн хамгийн анхны подкастыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байгаадаа баг хамт олны зүгээс маш их талархан баярлаж байгаагаа илэрхийлж байна. Хамгийн анхны хүндэт зочноор PwC Advisory Mongolia - д Менежментийн зѳвлѳхѳѳр ажилладаг Тѳмѳрчѳдѳр овогтой Гоомарал оролцлоо. Бидний урилгыг хүлээн авч ѳѳрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцсан танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. 🔹Тэрээр IELTS 8.5 | TOEFL 115 | HSK 6 тус тус оноотой. 🔹2014 онд БНХАУ-д Хятадын засгийн газрын тэтгэлэгтэйгээр Тѳв Санхүү Эдийн Засгийн их сургуулийг Олон улсын худалдаа эдийн засаг мэргэжлээр улаан дипломтой тѳгссѳн. 🔹2019 онд АНУ-ын Массачусетс мужын Бостон хотод Америкийн засгийн газрын тэтгэлэгтэйгээр Бентлигийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар амжилттай суралцаж тѳгссѳн билээ. 🔹Гоомарал нь чѳлѳѳт цагаараа салса бүжиг бүжиглэдэг, гадаад хэл сонирхон суралцдаг, ном унших болон ууланд авирах сонирхолтой авъяаслаг, ухаалаг мѳн хѳдѳлмѳрч нэгэн юм. Ингээд Гоомарал-ын ертѳнцѳѳр хамтдаа аялцгаая. Подкастын агуулга 🔸Гадаад хэл хэрхэн суралцах вэ? 🔸Хувь хүний хѳгжил гэж юу вэ? 🔸Мэргэжлээ хэрхэн зѳв сонгох вэ? 🔸Нѳхѳрлѳлийн үнэ цэнэ 🔸Гэр бүй тѳлѳвлѳлт 🔸Сэтгэл зүйгээ хэрхэн тогтвортой байлгадаг вэ? 🔸Ѳѳрийгѳѳ хэрхэн зоригжуулдаг вэ? 🔸Амьдралдаа юуг хайрлан нандигнах хэрэгтэй вэ? 🔸Дараагийн үехийндээ ѳгѳх зѳвлѳмж Хэрвээ бидний подкаст танд таалагдвал бид бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцаж, ойр дотны хүмүүстээ түгээж, мэдлэг оюунд нь багахан ч гэсэн хувь нэмэр оруулана гэдэгт итгэлтэй байна.

Ангилал:

Зөвлөгөө, зөвлөмж

Хугацаа:

51 минут

Нийтлэгдсэн:

2020-01-06

Суваг:

WolO Podcast