Unsick poscast #18: ДОХ (ХДХВ) гэж чухам ямар эмгэг вэ?

Та нэвтэрч орно уу!

Unsick poscast #18: ДОХ (ХДХВ) гэж чухам ямар эмгэг вэ?

Жил бүрийн 12 сарын 1 өдрийг ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. 2019 он гэхэд Дэлхийд 37.9 сая хүн, Монгол улсад 237 гаруй хүн ХДХВ вирусын халдвартай хэмээн бүртгэгдэж, ДОХ-той амьдарч байна. Эдүгээ хүртэл ХДХВ вирусыг усгтах эмчилгээ, урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй учраас халдвар авсан хүн төгс эмчлэгдэх боломжгүй гэсэн үг. ХДХВ (HIV) вирус бол хүний дархлааны чухал эс болох Т лимфоцит, макрофаг зэрэг эсэд халдварлаж, улмаар эдгээр дархлааны чухал эсүүдийг гэмтээн устгадаг. Уг вирусын халдвартай хүний дархлааны эсүүд гэмтэн устгагдаад байгаа учраас дархлаа олмдол хомсдол (ДОХ) үүсдэг. ДОХ-той хүний дархлаа суларч гаднаас халдварласан вирус, вактерын эсрэг идэвхтэй тэмцэж чадахгүй учраас халдварт эмгэг хүндэрч улмаар нас бардаг. Энэ ХДХВ вирусын халдвар дамжих гол зам бол хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, ариутгаагүй тариур хэрэглэх үед халдварлана. Яагаад гэвэл энэхүү вирус үтрээний шүүрэл, үрийн шингэн, цусанд агуулагдах учраас бэлгийн замаар ихэвчлэн халдварладаг. Apple podcast: https://apple.co/2PETmAJ Google podcast: shorturl.at/kDRZ6 Youtube channel: shorturl.at/MX245

Ангилал:

Эрүүл мэнд, Эрүүл ахуй

Хугацаа:

14 минут

Нийтлэгдсэн:

2019-12-01

Суваг:

Dr. Sumiya