Unsick podcast #15: Хүн төрөлхтний мянган жилийн харуусал

Та нэвтэрч орно уу!

Unsick podcast #15: Хүн төрөлхтний мянган жилийн харуусал

Ийм сэдвээр дугаар бэлтгэсэндээ бага зэрэг санаа зовниж байна. Энэ дугаараар мансууруулах бодис буюу хар тамхины талаар өгүүлэх болно. Мансууруулах бодисын хор уршигийг хүн төрөлхтний түүх харуулдаг. Яагаад гэвэл мансууруулах бодист донтсон хүн ямар нэг зүйлээр орлуулж болшгүй хараат байдалд орж, улмаар бие ба сэтгэц тухайн мансууруулах бодисыг үгүйлж гүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай. Энэ гүн өлсгөлөн байдлаа тайлахын тулд өөртөө хяналт тавих чадвар алдагдах, зан авир өөрчлөгдөх, гэмт хэрэг үйлдэх зэрэг нийгэмд аюултай зүйлийг ар араасаа дагуулна. Ийм учраас энэхүү подкастын дугаараараа 1) Сэтгэц ба бие махбодын хараат байдал гэж юу вэ?, 2) Яагаад хүн мансууруулах бодист донтдог вэ?, 3) Хар тамхинд донтсон бол ямар хор уршиг дагуулдаг вэ? зэрэг 3 асуултанд unsick подкаст дэлгэрэнгүй өгүүлэх болно. Apple podcast: https://apple.co/2PETmAJ Google podcast: shorturl.at/kDRZ6 Youtube channel: shorturl.at/MX245

Ангилал:

Эрүүл мэнд, Эрүүл ахуй

Хугацаа:

11 минут

Нийтлэгдсэн:

2019-11-06

Суваг:

Dr. Sumiya