"Төгс бүтээгч" 2020 Сэдэв: Эрсдлийн инженеринг, Н.Амаржаргал Хот байгуулалт судлаач, доктор

Та нэвтэрч орно уу!

"Төгс бүтээгч" 2020 Сэдэв: Эрсдлийн инженеринг, Н.Амаржаргал Хот байгуулалт судлаач, доктор

“Төгс бүтээгч-2020” арга хэмжээний үндсэн сэдвүүдийн нэг болох эрсдлийн инженеринг тэр дундаа гамшгийн үед эрсдлийг бууруулах, хохирлыг боломжит бага түвшинд даван туулах, бүтээн байгуулалтын хийцлэл ба төлөвлөлтийн асуудлыг хөндсөн ээлжит подкаст бэлэн боллоо. Зочноор хот байгуулалт болон иргэдийн оролцооны чиглэлээр Япон улсын Сайтама их сургуульд докторын зэрэг хамгаалсан судлаач Н.Амаржаргал уригдлаа. Тэрээр Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-д гамшгаас хамгаалах боловсрол, төслийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажилласан, Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төслийн урьдчилсан судалгааг хийж гүйцэтгэхэд хувь нэмрээ оруулсан судлаач, мэргэжилтэн юм. Энэхүү подкастаас гамшгийн үеийн орц гарцын хүртээмжтэй байдал, түр хорогдох, шилжин суурьших байршил, ус, дулаан, холбоо харилцаа ,эрчим хүч, эрүүл ахуй, хүнсний нөөцийн төлөвлөлтийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг аваарай.

Ангилал:

Бизнес, Эдий засаг

Хугацаа:

34 минут

Нийтлэгдсэн:

2020-03-31

Суваг:

TugsButeegch