Сайн Подкаст

Эрүүл амьдрахуй


Манай подкаст шинэ бүлэг эхлүүлж байна. "Эрүүл Амьдрахуй" - энэ бүлгээрээ эрүүл амьдралын дадал хэвшлийн талаар мэргэжлийн зочид урьж сонирхолтой, амьдралд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх болно. Бид хоол хүнсний зөв зохистой хэрэглээ, эрүүл амьдрах нь чухал гэдгийг сайн мэддэг. Гэхдээ Монгол шиг хүнсний аюулгүй байдал найдваргүй ийм улсад хэрхэн эрүүл амьдрах талаар мэргэжлийн хүмүүстэй ярилцлаа. Энэ удаагийн дугаараар "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, "Органик монгол хөдөлгөөн"-ий зохицуулагч - Д.Онон, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар та бүхэнтэй хамт эрүүл хүнсийг хэрхэн таних вэ, бидэнд ямар буруу зуршлууд байдаг вэ зэрэг олон үнэтэй мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцахаар боллоо. Бидэнтэй хамт байдаг танд баярлалаа.