ПОПОРЧ БОЛДОГГҮЙ СЭДВҮҮД


Ардчилсан нийгэмд иргэд нь бие даасан үзэл бодолтой, идэвх оролцоотой байхад суурь ойлголт өгөх шинжлэх ухаанд тулгуурласан сургалт, мэдээллийн ажлууд чухал. Манай улсад олон нийтэд зориулсан улс төрийн боловсролд дэмжлэг болох үйл ажиллагаа хангалтгүй байдаг. Тиймээс МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Монгол дахь Конрад-Аденауэр-Сан хамтран иргэдийн улс төрийн боловсролд дэмжлэг үзүүлэх зорилготой "ПОПОРЧ БОЛДОГГҮЙ СЭДВҮҮД" цуврал подкастыг хүргэж байна. Энэхүү подкастаар улс төрийн салбарын үндсэн ойлголтуудын хүрээнд сэдвүүдийг сонгон авч тухайн чиглэлээр мэргэшсэн судлаачдын байр суурийг хүргэнэ. Мөн энэхүү агуулгыг телевизийн нэвтрүүлэг, нийтлэл хэлбэрээр хүлээн авах боломжтой.