#6 О.Ариунзаяа "Амжилтанд хүрэхийн тулд хичээлээсээ илүү гар!" | Оюунтан Монгол Подкаст |

Та нэвтэрч орно уу!

#6 О.Ариунзаяа "Амжилтанд хүрэхийн тулд хичээлээсээ илүү гар!" | Оюунтан Монгол Подкаст |

Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг болох АНУ-ын Бостон их сургуульд амжилттай суралцаж буй, өөрийн влогоороо дамжуулан амьдралын хэв маяг, туршлагаасаа хуваалцдаг нэгэн гайхалтай эрхэм - Оюунтуяагийн Ариунзаяа маань уригдан оролцлоо. Хүн тэмүүлж, зориглож чадваас хүссэн бүхнээ өөрийн болгох боломжтойг тэрээр онцолсон бөгөөд хичээлээсээ илүү гарахын ач холбогдлыг, гаднаас бус дотроос аз жаргалаа олдог байхын чухлыг өгүүлж, үнэт зөвлөгөө, мэдээллийг бидэнтэй хуваалцлаа. Тус подкастыг сонсоод танд оюутан насаа өөр өнцгөөс харж, хайрлаж, утга учиртай сурах, ахин олдохгүй энэ чөлөөт насандаа ихийг оролдох, туршиж үзэх сэдэл төрнө гэдэгт итгэлтэй байна. Оюутан найздаа, дүүдээ, хүүхдэдээ share хийж түгээгээрэй. Мөн та сэтгэгдлээ хуваалцаарай :) "Оюунтан Монгол подкаст" фейсбүүк хуудас болон Youtube, Castbox платпорм дахь манай сувгийг дагаж, дугаар бүрийг цаг алдалгүй хүлээн аваарай. Түүний влогийг эндээс: http://bit.ly/AriunOyun Фейсбүүк хуудсыг эндээс: https://www.facebook.com/Ariun-Oyun-322993325191415/

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

57 минут

Нийтлэгдсэн:

2019-03-11

Суваг:

Оюунтан Подкаст