Амартүвшин шаркын хобби + хэрхэн карьер төлөвлөх вэ?

Та нэвтэрч орно уу!

Амартүвшин шаркын хобби + хэрхэн карьер төлөвлөх вэ?

Бид ихэвчлэн хүмүүсийг нэг л өнцгөөс харж дүгнэдэг. Гэхдээ ямарч хүн өөр өөрийн өвөрмөц ертөнцтэй. Тэрхүү ертөнцөд бусдын төдийлөн анзаарч байгаагүй олон сайхан зан чанар нуугдаж байдаг. Энэ дугаараар хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй зүйлийг cонирхолтой сэдвээр дамжуулан харуулахыг зорилоо. Зочноор Хасбанкны ерөнхий захирал Г.Амартүвшин оролцсон юм. Тэрбээр маш завгүй нэгэн боловч бид бүхэнд багахан цаг зарцуулахыг зөвшөөрсөн юм. Зочны талаар товчхон: Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан. Нидерланд, Америк, Англи зэрэг бизнес санхүүгийн төв нутгуудад мэргэжлээрээ удирдах алба хашиж болон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллаж байсан. Монголд ирэхээс өмнө Казахстаны хамгийн том банкуудын нэг Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм. Одоогоор Хасбанкны Ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Шарк танк нэвтрүүлгийн хөрөнгө оруулагч буюу “шарк”. Тэрээр хоёр цувралын турш олон бизнесүүдэд хөрөнгө оруулж амжилттай бизнес эхлэх хүч өгсөн.

Ангилал:

Бусад

Хугацаа:

39 минут

Нийтлэгдсэн:

2019-06-18

Суваг:

OM podcast