Иргэний эрх зүйн хороо

Ep-3 Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн хэрэглээний асуудал


Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаарыг “Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн хэрэглээний асуудал” сэдвээр та бүхэнд хүргэж байна. Энэ дугаарын зочин хөтлөгчөөр Монголын хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн, өмгөөлөгч Л.Банзрагч, зочноор Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Отгонтэнгэр их сургуулийн профессор Д.Наранчимэг хуульч нар оролцов. Бид энэ удаагийн дугаараар Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасан төлбөр гүйцэтгэх мөнгөний ханштай холбоотой зохицуулалтын зорилго, чиг үүрэг, хуулийн төслийг хэлэлцэх явцад ямар санал ирж байсан түүхэн асуудлыг хөндлөө. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тодорхойлоход 218 дугаар зүйлийг 218.1-ийг хэрэглэж болох эсэх, үүрэг үүсэх үеийн хэрхэн тодорхойлох, мөн 222 дугаар зүйлийн 222.5-ийн зорилго чиг үүргийн талаар сонирхолтой ярилцлага хийлээ.