Ep-2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал

Та нэвтэрч орно уу!

Ep-2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал

Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаарыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр ШЕЗ-ийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хууль зүйн магистр (Нагояа Их сургууль) Б. Хонгорзул, зочноор Улсын Дээд Шүүхэд 25 жил шүүгчээр ажилласан, Шихихутаг Хууль зүйн их сургуулийн Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн багш, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрч А.Доржготов хуульч нар оролцов. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүгчийн оролцоо, нотлох баримт хийгээд нотолгооны асуудлууд, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэх үндэслэлийн талаар болон шүүгчийн ёс зүйн асуудлуудыг энэ дугаар хөндлөө.

Ангилал:

Хууль, Эрх зүй

Хугацаа:

43 минут

Нийтлэгдсэн:

2020-02-04

Суваг:

Иргэний эрх зүйн хороо