Иргэний эрх зүйн хороо

Ep-1 Шинэ орон сууцны талбайн маргаан буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ


Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны анхны подкастын дугаарыг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Анхны дугаараар “Шинэ орон сууцны талбайн маргаан буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ” сэдвээр зочин хөтлөгч-өмгөөлөгч Ж.Ундармаа Монгол Улсын Их Сургуулийн Хувийн эрх зүйн тэнхмийн багш доктор Т.Мэндсайхан болон өмгөөлөгч Ч.Өнөржаргал нартай сонирхолтой ярилцлага хийсэн. Энэхүү подкастын хийхэд бодитой дэмжлэг үзүүлсэн өмгөөлийн MDSKhanlex нөхөрлөлийн IGeree төслийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Подкастын дараагийн дугаараар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцах болно. Нийт хуульч нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж ирж буй 2020 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.