New Generation No Corruption | Г.Бөртэ |шилдэг оролцогч

Та нэвтэрч орно уу!

New Generation No Corruption | Г.Бөртэ |шилдэг оролцогч

New Generation No Corruption илтгэх ур чадварын нээлттэй тэмцээний хамгийн отгон оролцогч шилдэг 9 оролцогчийн нэг Г.Бөртээгийн илтгэлтэй танилцана уу. Авлигыг их бага гэж зөвтгөх, ангилах шалтгаан үгүй, муухай байна аа томчуудаа. Бид ийм нийгмийг хүсэхгүй, өөрт нь л ашигтай бол бусдыг хуурч болно гэдэг бодол үр хүүхдэд чинь танаас илүү тусдаг. Хэрэв яг энэ чигээрээ авлига гэдэг зүйл байсаар л байвал улсын маань хөгжил урагшлахгүй. Хүүхдүүд бид ч шударга хүн болж төлөвшиж чадахгүй. Мэдээж хэн ч ийм ирээдүйг хүсэхгүй учраас өнөөдрөөс эхлэн хандлагаа өөрчилье. Хүүхдүүд бид авлигагүй нийгмийг л хүсэж байна. Аав ээжийн минь татварын мөнгө хэн нэгэн шуналтай даргын түрийвчийг дүүргэхгүйгээр Монгол улсад минь баялаг болж, улс орны минь хөгжил дэвшилд зарцуулагдах ёстой. Тийм болохоор Г.Бөртэ миний бие өөрийгөө бага гэж гололгүйгээр авлигын талаар ярилаа. Шинэ үеийн төлөөлөл болсон би үргэлж авлигын эсрэг байж, зөв шударга нийгмийн эд эс болж өсөх болно. Шинэ үе авлигыг тэвчихгүй.

Ангилал:

Хууль, Эрх зүй

Хугацаа:

5 минут

Нийтлэгдсэн:

2020-05-22

Суваг:

Шударга ёс, хөгжил дэвшилд