Mongoloor Gaming Podcast

Mongoloor Gaming Podcast #29 2018-07


Өглөө, өдөр, оройн мэнд ^^ Монтажны програм солигдсон нь анзаарагдаж байна уу? 4 жил орчим хэрэглэж дассан #SonyVegas-аа ардаа орхиж, албан ёсоор #Adobe-н #PremierPro-руу шилжлээ. Подкаст ч уг нь дүрсгүй л дээ, гэхдээ жаахан илүү хөдөлмөр гаргачихвал илүү олон хүнд хүртээмжтэй юмуу гэж бодогддог юм хэхэ. Зуны улиралд Мөнгөн, Галпүрэв хоёр ч ажил амьдралын шалтгаанаар хөдөө гадаа их явав, видео тоглоомын ертөнцөд ч онцлох том үйл явдал, нээлтүүд ховор байлаа. Хятадад тоглоомын чит хийсэн хүмүүс баривчлагдаж байгаагийн дээр томоохон корпораци #Tencent дэлхийн видео тоглоомын зах зээлд хүч үзэхээр зэхэж байгаа бөгөөд, #ДЭМБ-с видео тоглоомын донтолтыг өвчинд албан ёсоор тооцох болсон талаар олон улсын мэдээллүүд яригдсан бол, #GranTurismo уралдаант тоглоом амлалтаасаа ухран тоглоом дотроо жинхэнэ мөнгөөр худалдаа хийх болсон боловч, #StardewValley #NoMansSky тоглоомууд гайхалтай шинэчлэлүүдийг оруулж ирсэн байна. Нэгэн үе солигдож #FootballManager-н менежер эр ажлаа өгч байгаа бол, харгислал хүчирхийллээс өөр юу ч үгүй ертөнцийн их дайны тухай #Warhammer40k-н шинэ үеийнхэнд зориулагдсан багачуудын үлгэрийн номууд гарах болжээ. Том зүйл болоогүй юм шиг хирнээ яриад л байвал яриад л байх зөндөө юмтай подкаст боллоо. Podcast #29 00:22 Эхлэл 03:10 Япон: Junk Sports (Fuji TV) нэвтрүүлэгт Street Fighter-н тамирчид оролцов 04:47 ДЭМБ: “Видео тоглоомын донтолт”- бүртгэгдсэн өвчин боллоо 07:28 Great Games Done Slow - видео тоглоомыг удаанаар тоглох үйл ажиллагаа 08:58 Valve: Ээлжит VAC Ban давалгаа 10:07 Хятад: PUBG cheater-үүдийг баривчилж байна 11:41 PUGB: Fix PUBG аян 15:32 Tencent: Wegame - Steam-эй ижил үйлчилгээг дэлхийн хэрэглэгчдэд гаргана 17:15 SEGA: Football Manager - manager man “халагдлаа” 19:15 Quake 3: Bot-ууд хүмүүсийг ялж сурлаа 21:43 Stardew Valley: Multiplayer-эй боллоо 24:20 Warhammer 40k: Бага насныханд зориулсан ном гаргана 26:05 Gran Turismo: Microtransaction-ай болов 28:17 No Man’s Sky: Update-үүд нь тоглоомыг ихэд сайжруулав 6/7-р сарын онцлох тоглоомууд: 30:49 Jurassic World Evolution 33:03 The Banner Saga 3 34:10 Earthfall Нэмэлт: 36:04 Зуны сонин сайхан - Галпүрэв 41:25 Зуны сонин сайхан - Мөнгөн