L'intelligence artificielle au service de l'agriculture

Та нэвтэрч орно уу!

L'intelligence artificielle au service de l'agriculture

L'intelligence artificielle au service de l'agriculture -L’intelligence artificielle investit tous les pans de l’industrie, y compris dans les secteurs les plus traditionnels. On va détailler l’impact de cette technologie par exemple dans l’agriculture. Bonsoir Anicet Mbida, quelle est l’utilité de l’intelligence artificielle pour les agriculteurs? -A.Mbida: Par exemple, utiliser moins de pesticides, de désherbants et surtout moins d’engrais. Parce qu’aujourd’hui, on fait de l’épandage tous azimuts sur l’ensemble de la parcelle. Maintenant, on peut cibler trés précisément, avec des robots qui vont se promener sur les champs, repérer par exemple une mauvaise. On utilise de la vision artificielle, on voit des insectes ou des maladies et on va les cibler. Cela va permettre à l’agriculteur de faire des économies et surtout d’avoir moins de produits chimiques dans les champs. L’autre intérêt, c’est que maintenant on va pouvoir aller beaucoup plus loin, c’est-à-dire supprimer carrément les produits phytosanitaires et retrouver un travail fait à la main. Par exemple, quand on a de mauvaises herbes, on envoie des petits robots qui vont griller un par un, avec de l’électricité ou avec des UV, les différentes mauvaises herbes. Cela évite d’utiliser des produits chimiques. Et pour les insectes, on utilise des grillages artificiels ou des lasers, qui vont analyser l’air, repérer un insecte et lui envoyer un rayon laser, le griller en l’air. C’est deja utilise. -A.Brouse: Danc cela aide pour les mauvaises herbes et pour mieux repartir l’utilisation des pesticides, mais est-ce que cela peur aider aussi pour les récoltes? -A.Mbida: Oui, énormément. Il y a plein de produits qui ne peuvent être récoltes autrement qu’à la main, avec l’intelligence artificielle et la robotique on est capable de repérer facilement quand est-ce que le produit est mûr. On a des fraises par exemple, on est capable d’attraper celles qui sont mûres sans les abîmer et faire sa récolte, alors que d’habitude c’etaient des humains. delocalisées parce que le coût humain de la récolte est On se dit qu’en utilisant des robots, les récoltes locales vont denevir rentables. -A.Brouse: Est-ce que l’elevage a aussi recours a l’intelligence artificielle? -A.Mbida: Enormément. L’idee, c’est cette fois d’eviter les pandémies, comme la grippe aviaire ou la fiévre porcine. Dans les élevages, on utilise énormément de captuers de température, de son, en Chine on utilise même la reconnaisance faciale sur les porcs, afin de reconnaître quand un animal ne va pas bien et détecter les maladies plus tôt. -A.Brouse: Est-ce que cela ne risque pas de déveloper finalement une agriculture intensive, en étant de plus en plus efficace? A.Mbida: C’est le risque. Mais l’avantage, c’est que cela permet aussi un meilleur contrôle. A l’université de Stanford, aux Etats-Unis, on a mis au point un systéme qui utilise des images satellites pour repérer les fermes qui sont les plus pollueuses. En Estonie, on utilise ce systéme également, pour repérer cette fois les aides qui ont été attribuées par l’Etat. L’Etat donne des aides aux agriculteurs, pour notamment tailler les haies, et quand elles ne sont pas taillées, l’intelligence artificielle le repére automatiquement. Donc on pourrait peut- être êviter les produits phytosanitaires, avoir une culture plus locale et repêrer plus facilement les pollueurs. -A.Brouse: Merci, tout de suite l’actualité des régions... Хөдөө аж ахуйн салбарт үйлчлэх хиймэл оюун ухаан - Хиймэл оюун ухаан нь аж үйлдвэрлэлийн бүх салбарт, тэр дундаа уламжлалт салбаруудад хөрөнгө оруулалт хийсээр байна. Бид энэ удаа технологийн хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй үр нөлөөг дэлгэрэнгүй авч үзэх болно. Анисет Мбида, танд үдшийн мэнд хүргье, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хиймэл оюун ухаан ямар ач тустай вэ? -А.Мбида: Жишээлбэл, пестицид, гербицид, мөн, нэн ялангуяа, бордоо бага хэрэглэхэд хэрэгтэй. Яагаад гэвэл бид өнөөдөр тариалангийн талбайг бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа явуулж байна. Одоо бол талбайд буй роботуудынхаа ачаар бид маш нарийн, бай болгонд хорт ургамлуудыг авч зайлуулж чадаж байна. Бид зохиомол харааг ашиглаж байгаа бөгөөд хортон шавьж байгаа эсэх эсвэл өвчилснийг нь түүгээр харж чадаж байна. Энэ нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нарт хөрөнгө санхүүгээ хэмнэх ба талбайдаа аль болох бага химийн бүтээгдэхүүн ашиглах боломжийг бүрдүүлж байна. Өөр сонирхол гэвэл бид одоо илүү цааш хөгжөх боломжтой болсон юм, өөрөөр хэлбэл, ургамал хамгааллын бүтээгдэхүүний хэрэглээг таслан зогсоож, эргээд бид гараар хийх хөдөлмөрт шилжих боломжтой болж байгаа юм. Жишээлбэл, хогийн ургамал ургасан байгаа бол бид жижигхэн роботуудаа илгээж, янз бүрийн хорт ургамлыг цахилгаан эсвэл хэт ягаан туяагаар нэг нэгээр нь шарж устгах боломжтой болсон. Энэ нь химийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзахад хүргэж байна. Хортон шавьжийн хувьд бид зохиомол грилл эсвэл лазер ашиглаж байгаа бөгөөд тэдгээр нь агаарт дүн шинжилгээ хийж, нэг хортон шавжийг олж аваад лазерийн туяагаар түүнийг агаарт устгаж байна. Үүнийг бид аль хэдийн хэрэглээд эхэлсэн байгаа. -А.Бруз: Тэгвэл энэ нь хорт ургамлыг устгах ба пестицидийн хэрэглээг бууруулахад ач тустай юм байна, харин ургацыг сайжруулахад бас тустай байж чадах уу? - А.Мбида: Тиймээ, маш их ач тустай. Зөвхөн гараар ургацыг нь хураахаас өөр аргагүй маш олон төрлийн таримал ургамлууд байдаг, хиймэл оюун ухаан эсвэл роботын ачаар бүтээгдэхүүнийг гүйцэт бэлэн болоход нь амархан түүж авах боломжтой болсон. Жишээлбэл, гүзээлзгэнэ байна, болсон жимснүүдийг уг ургамлыг таслалгүй түүх боломжтой болсон, үгүй байсан бол бид хүмүүсийг ирүүлж, ургацын өртөгт нөлөөлөхүйц хүн хүчний зардал маш өндөр байх байсан юм. Бидний үзэж байгаагаар, робот ашиглах нь орон нутгийн ургац хураалалтыг ашигтай болгож байна. - А.Бруз: Мал аж ахуйд хиймэл оюун ухааны туслалцаа бас хэрэгтэй байдаг юм болов уу? - А.Мбида: Санаа нь бол шувууны томуу, гахайн мялзан гэх зэрэг гоц халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх явдал юм. Мал аж ахуйд температурын болон дууны мэдрэгч маш их хэрэглэж байна, мөн Хятадад гахайны царайг таних зүйлийг ашиглан, мал амьтны биеийн байдал, өвчтэй байгаа эсэхийг эрт тогтоож болж байна. - А.Бруз: Энэ нь эцэстээ улам бүр үр ашигтай болсноор эргээд эрчимжсэн хөдөө аж ахуй руу шилжих эрсдлийг дагуулж байгаа юм биш биз? - А.Мбида: Тийм эрсдэл бий. Гэвч үүний давуу тал бол хяналтыг илүү сайнаар тавих боломжийг олгож байгаа явдал юм. АНУ-ын Стэнфордын их сургуульд хиймэл дагуулаас авсан зургийг ашиглан, байгаль орчныг бохирдуулж буй фермийн аж ахуйнуудыг тогтоодог системийг бий болгосон байна. Эстони улсад энэ системийг мөн ашиглаж байгаа бөгөөд энд харин улсаас үзүүлсэн дэмжлэгийг олж тогтооход ашигладаг байна. Улсаас дэмжлэг үзүүлэхдээ, тухайлбал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нарт хадлан бэлтгэхэд нь тэтгэмж өгдөг бөгөөд хэрэв бэлтгээгүй бол хиймэл оюун ухаан нь автоматаар үүнийг тогтоодог байна. Тийм учраас, бид ургамал хамгааллын химийн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаж, илүү орон нутгийн соёлыг дэлгэрүүлж, байгаль орчныг бохирдуулагч нарыг илүү амархан тогтоодог болсон байна. - А.Бруз: Баярлалаа, яг одоо орон нутгийн мэдээ хүлээн авна уу...

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

8 минут

Нийтлэгдсэн:

2019-07-13

Суваг:

Франц хэлний сонсох дадал 1