Баярцэцэг - Монгол залуус дэлхийн хэмжээний жүжигчин болж чадна.

Та нэвтэрч орно уу!

Баярцэцэг - Монгол залуус дэлхийн хэмжээний жүжигчин болж чадна.

Кино жүжигчин, загвар өмсөгч энэ гайхалтай эмэгтэйтэй ярилцлага хийх гэдэг өчүүхэн миний хувьд үнэлэж баршгүй их завшаан байсан юм. Та нар түүний 2016 онд Дэлхийн Мисс тэмцээнд илгээсэн түүний танилцуулгыг санаж байна уу? Тэр үнэхээр биднийг огшоож, нэгтгэж чадсан Монгол дайчин бүсгүй юм. Олон охид залуусд өөрийн зөв үлгэр дууриалал, эерэг энергийг түгээж байдаг түүнээс суралцах зүйл ямар их байна гээч!!! Хоёр их сургуулийн дипломоо золиослож, өөрийн хүсэл мөрөөдлөө даган АНУ-ыг зорисон нь түүний энэ бүх ололт амжилтын хамгийн анхны гараа байсан юм. Эхний 4сар огт цалингүй ажиллаж байсан бөгөөд тууштай тэмцсэн хөдөлмөрийнхөө дүнд эх орноо төлөөлөн Miss Earth Mongolia 2015, Miss World Mongolia 2016, мөн Нэтпликс кино компаний бүтээл Марко Полонд тоглох эрхийг 2016 онд авсан төдийгүй одоогийн байдлаар 20гаруй кино, реклам, дууны клипэнд тоглоод амжжээ. Тууштай хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх таныг хаана аваачиж болох вэ? Та үнэхээр мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй юу өөрөөсөө заавал асуугаад үзээрэй! Олон зүйл нуршилгүй бидний хийсэн энэ сайхан ярилцлагыг маань хүлээн аван сонсоно уу.

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

65 минут

Нийтлэгдсэн:

2018-09-17

Суваг:

Мөрөөдлийн Монгол