16. Энх-Үйлс -Эрүүл зѳв хооллолт

Та нэвтэрч орно уу!

16. Энх-Үйлс -Эрүүл зѳв хооллолт

Энэ подкастаараа эрүүл хооллох гэдэг нь яг юуг хэлээд байгаа тухай ярилцлаа. Мах, гурилны төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэр их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй, хэрхэн жимс ногоог амталж ѳѳртѳѳ тааламжтай байдлаар бэлтгэн идэх тухай Энх-Үйлс эгч өөрийн зөвлөгөөг өглөө. Тэрээр долоо хоног бүр “Meal Plan” хийдэг бөгөөд яаж хаягдал багатай илүү хариуцлагатай хүнсээ сонгон бэлтгэх, хоол хийх тухай хуваалцлаа. Мөн илүүдэл жинтэй хүмүүс хэрхэн хаанаас яаж зөв хооллож эхлэх тухай ярьсан байгаа шүү. Идмээр санагдсан үедээ бус, яг ѳлсѳж байх үедээ хоол идэж заншвал(ѳдѳр оройн хоолны дунд, эсвэл дараа элдэв чихэр, амттан идэхгүй байх) илүүдэл жинтэй болохоос болон болсны дараа ѳѳртѳѳ хийж болох хамгийн энгийн алхам бѳгѳѳд хоолтой эрүүл зѳв харилцаатай байх сэтгэл зүйн тухай ярилцлаа. Мѳн та түүний Инстаграмыг дагаарай. Маш гоё зурагнууд оруулдаг шүү. Таньд эрүүл зѳв хооллодог болоход бага ч гэсэн сэдэл ѳгѳх байх гэж найдаж байна.

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

57 минут

Нийтлэгдсэн:

2019-01-28

Суваг:

Мөрөөдлийн Монгол