Хөөрхөн зүрх

"Гинжийг Тасал" #8 - ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛийг таслан зогсооход ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО


#8 ПОДКАСТ: "ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХОД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО" сэдвээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-ын Дарга О.Алтансүх, Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан нар оролцлоо. Хөтлөгчөөр Хөөрхөн Зүрхийг төлөөлж Г.Саранзаяа, Д.Aмартүвшин, А.Хонгорзул нар ажиллаа. #8 PODCAST. Please listen to our eighth podcast about Men participation to ending Domestic Violence. Our guest are Altansukh.O the chairman of the Autority for Family, Child and Youth Development and Human Rights Defenders Bolorsaikhan.B. “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ нь урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах шат дараалсан үйл ажиллагаануудыг 2017 оны 9 сараас 2018 оны 2 сарын хооронд НҮБ-ын Хүн Амын Сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Бид бүхий л төрлийн бүлэг, олон нийтийн дундах хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг энэхүү подкастаар дамжуулан 2 долоо хоног тутамд хүргэх болно. Мөн урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонирхолтой, шинэлэг аргаар олон олон сонирхолтой үйл ажиллагаануудыг бид зохион байгуулах болно. #ГинжийгТасал #BreakTheChain #StopGBV #StopDV #LGBTIRights #OnlineDiscussion #Podcast #FM #StandUpComedy #ArtExhibition #TVShow #ComicBook #OfflineDiscussion #BtifulHearts #UNFPA #MommyCentral #VibeFM #NTV #UBComedy #Artist #Designer