"ГИНЖИЙГ ТАСАЛ" #09 -ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ба ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

Та нэвтэрч орно уу!

"ГИНЖИЙГ ТАСАЛ" #09 -ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ба ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

#09 ПОДКАСТ - "ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ба ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ" сэдвээр ярилцлаа. Нэвтрүүлгийн зочноор охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Гүнж" төвийн зөвлөх Ч.Ундрах, Австрали улсын ACU их сургуулийн оюутан Esther Lee Scott болон Англи улсын Ийст Англиа их сургуулийн оюутан Esme Hahlo нар оролцлоо. Хөтлөгчөөр "Хөөрхөн Зүрх" ТББ-г төлөөлж Г.Саранзаяа ажиллаа. #09 PODCAST Please listen to our next "Break the Chain" podcast about Financial independence of women. Our guests are Undrakh Chinchuluun, advisor of the Princess center NGO, Esther Lee international relations student from Australian Catholic University in Australia and Esme Hahlo, international development student from University of East Anglia in England. “Хөөрхөн Зүрх” ТББ нь урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах шат дараалсан үйл ажиллагаануудыг 2018 оны 8 сараас 2019 оны 3 сарын хооронд НҮБ-ын Хүн Амын Сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Бид бүхий л төрлийн бүлэг, олон нийтийн дундах хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг энэхүү подкастаар дамжуулан 2 долоо хоног тутамд хүргэх болно. Мөн урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонирхолтой, шинэлэг аргаар олон олон сонирхолтой үйл ажиллагаануудыг бид зохион байгуулах болно. #ГинжийгТасал #BreakTheChain #StopGBV #StopDV #OnlineDiscussion #Podcast #FM #ArtExhibition #ComicBook #OfflineDiscussion #BtifulHearts #UNFPA

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

34 минут

Нийтлэгдсэн:

2018-10-19

Суваг:

Хөөрхөн зүрх