Brain light

Орон сууц захиалан бариулахад анхаарах асуудлууд


Орон сууц худалдан авах гэрээг гурван төрөлд авч үздэг. "Худалдах, худалдан авалтын", "захиалгаар бариулах", "түрээсийн" гэж. Энэ нь орон сууцны ашиглалтад орох хугацаанаас хамаардаг бөгөөд ихэвчлэн иргэд баригдаж байх үед нь худалдан авалт хийдэг тул "орон сууц захиалгаар бариулах" гэрээг хийдэг. Тиймээс хамгийн их хийгдэж байгаа гэрээ учир анхаарах зайлшгүй зүйлүүдийг иргэд маань мэдсэнээр болзошгүй том эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах юм.