Попкорн= Мулан ба 2020 ⚔👧

Та нэвтэрч орно уу!

Попкорн= Мулан ба 2020 ⚔👧

Яг яагаад #boycottMulan хөдөлгөөн өрнөв 🤔, соёл түүх талаасаа ямар алдаанууд ажиглагдсан 😲, кино урлаг гэдэг нь улс орнуудын зөөлөн хүчний зэвсэг байдаг уу? Даарин дээр нь давс гэгчээр, нөгөө л 2020 онд маань МУЛАН кино 🎬 маш олон асуудал дагуулсаар саяхан нээлтээ хийсэн билээ. Холливүүд, тэр дундаа алдарт Диснэйгийн хүүхэлдэйн кино Хятад ардын дууль 🎶 дээр үндэслэн хийгдсэн нь 1998 онд шилдэг бүтээл ХИТ 🎉 болж байсан бол, энэ удаагийн УСК нь ямархуу болсон талаар Болдоггүй Бор Бодлоо хуваалцлаа 👍. Киноны хийц, гол утга, найруулагчийн үзэгчдэд хүргэхийг зорьсон үзэл санаа 💭, хүүхэлдэйн киноноосоо юу нь өөрчлөгдсөн, хөөрхөн МУШУ🐲 маань яагаад хасагдсан, улс төрийн ямар асуудлууд хөндөгдсөн гэх мэт сонирхолтой өнцгүүдийг 31 хэн минутад хүргэх гэж хичээлээ 🤗. Таалан соёрхоно уу 🧐.

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

31 минут

Нийтлэгдсэн:

2020-09-23

Суваг:

Болдоггүй Бор Бодлууд