JET англи хэлний сургалтын төвийн Гүйцэтгэх захирал Ц.Алтансор

Та нэвтэрч орно уу!

JET англи хэлний сургалтын төвийн Гүйцэтгэх захирал Ц.Алтансор

Бизнес өрөг нэвтрүүлэг энэ удаа Jet англи хэлний сургалтын төвийн Гүйцэтгэх захирал Ц.Алтансорыг урьж ярилцлаа. Тэрээр анх 16 настай нэгдүгээр курсын оюутан байхдаа Jet англи хэлний сургалтын төвд багшилж эхлэн өнөөдрийг хүртэл 14 жил ажиллахдаа багш, ресепшен, сургалтын менежер, маркетингийн менежер, хүний нөөц гээд ажлынхаа бүх л албан тушаалыг хашиж 24 хэн настайдаа Гүйцэтгэх захирал болж байжээ. Увс аймагт сурдаг охинд хот явж үзэх ганц боломж нь олимпиадад амжилттай оролцох байж. Тиймээс 5-р ангиасаа англи хэлдээ шамдан суралцаж "хот явж үзэх" зорилгодоо хүрч байжээ. Зочин хөтлөгчөөр: 1. "Batu digital/ Unread.today-ийн Үүсгэн байгуулагч Б.Батзаяа 2. "IFI" продакшны Захирал, Санхүүгийн зөвлөх С.Уран нар уригдаж "Англи хэлийг гадаадад орчинд нь очиж сурахын давуу тал, эх орондоо сурахын ашигтай тал" "Хоер хэлтэй хүмүүс ажил бизнес дээрээ ямар давуу талуудыг бий болгодог" талаар ярилцлаа.

Ангилал:

Бизнес, Эдий засаг

Хугацаа:

44 минут

Нийтлэгдсэн:

2018-09-26

Суваг:

Бизнес өрөг нэвтрүүлэг