Бизнес өрөг Seattle, Granite Top компани Г.Ганцолмон

Та нэвтэрч орно уу!

Бизнес өрөг Seattle, Granite Top компани Г.Ганцолмон

Бизнес өрөг энэ удаа АНУ-ын Seattle хотод барилгын чулууны хавтан нийлүүлдэг “Granite Top” компанийн захирал Г.Ганцолмонг онцолж ярилцлаа. - АНУ-ын Виржина мужид Монголчуудынхаа ажиллуулдаг чулууны компанид ажиллаж байгаад өөрийн бизнесээ эхлүүлэхдээ өмнөх компанийнхаа хэрэглэгчдийг хуваахгүйн тулд Вашингтон муж, Сиатлли хотыг зорьж 2007 онд компаниа нээжээ. - Granite top компани Одоо 13 ажилтантай, Вашингтон мужид чулууны бизнес эрхлэдэг 200 гаруй компанийн эхний 50д багтдаг компани болсон байна. - Долоо хоногт 15-20, сардаа 60-80 гал тогооны чулуун тавцан бэлтгэн гаргадаг. Гал тогооны чулууны тавцан дунджаар 4000-6000 орчим долларын үнэтэй. - Анхны хэрэглэгчээ олохын тулд шуудангаар нууцаар флайр хийж тараагаад багагүй торгуульж байсан. Тухайн үедээ их л харамсаж билээ. - Өөрийн хуримтлал дээр нэмээд хэд хэдэн зээлийн картаараа тултал нь зээл аваад бизнесийн анхны хөрөнгө оруулалтаа шийдэж байсандаа. 100мянган долларын хөрөнгө оруулалтаар эхэлсэн. Зочин хөтлөгч: 1. Granite top компанийн гүйцэтгэх захирал Н.Хонгорзул 2. Амазон компанийн инженер А.Лувсаншарав

Ангилал:

Бизнес, Эдий засаг

Хугацаа:

57 минут

Нийтлэгдсэн:

2020-04-10

Суваг:

Бизнес өрөг нэвтрүүлэг