Бизнес өрөг АНУ, Вашингтон ДС “Imposta” компанийн захирал Г.Османов

Та нэвтэрч орно уу!

Бизнес өрөг АНУ, Вашингтон ДС “Imposta” компанийн захирал Г.Османов

Америкт амжилттай бизнес эрхэлж байгаа гадаадын иргэдийн нэгэн жишээ: АНУ-д докторын зэрэг хамгаалахаар Гүрж улсаас зорьж очоод, сургуулиа орхин өөрийн санхүүгийн компаниа байгуулжээ. Компани нь санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна хувь хүний болон байгууллагын татвар бодож санхүүгийн тайлан гаргах үйл ажиллагаа явуулдаг. Гэрээсээ эхлүүлсэн бизнес нь одоо 22 ажилтантай 1500 орчим байгууллагатай харилцдаг компани болжээ. Бизнес өрөг энэ удаа АНУ-д бизнес эрхэлдэг Гүрж улсын иргэн Г.Османовтой Америкын татварын системийн тухай, давуу талын талаар ярилцлаа. Ойрын хугацаанд Монголд бизнес эрхлэх бодолтой байгаа гэсэн. Зарим жижиг компаниуд төрлөөсөө шалтгаалаад үйл ажиллагааны зардлаа хасаад татвараа компани дээрээ биш хувь хүн дээрээ бодуулж болдог, алдагдалтай ажилласан компаниуд ашигтай ажилласан жилээсээ алдагдлаа нөхөж суутгаж болдог гээд Америкийн татварын систем бизнесүүддээ олон боломжийг олгодог. Зочин хөтлөгч: 1. Ц.Цогоо АНУ, Вашингтон.ДС, Happy Home компаний үүсгэн байгуулагч, захирал 2. М.Сонинбаяр АНУ, Нью-Йорк, Live Person компанийн инженер

Ангилал:

Бизнес, Эдий засаг

Хугацаа:

52 минут

Нийтлэгдсэн:

2020-05-04

Суваг:

Бизнес өрөг нэвтрүүлэг