Бэст буйдан ХХК-ийн захирал Ү.Батбаяр

Та нэвтэрч орно уу!

Бэст буйдан ХХК-ийн захирал Ү.Батбаяр

Тэрээр бизнесээ 0-ээс л эхлүүлжээ. Хөдөө төрж өссөн түүнийг ээж нь багад нь олны газар хотод л амьдраарай гэж захьсан гэнэ. Ээжийнхээ зорилгыг биелүүлэхийн тулд 17хон насандаа хотод ирж чаддаг юмаа хийж амьдарч эхэлжээ. Ор, сандал хийж Дэнжийн мянга зах дээр борлуулах, багажаа үүрээд айлуудаар явж тавилга зассаар компанийхаа эхлэлийг тавьсан байна. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг өөрт нь итгэж хамт ажиллаж байгаа ажилтнуудынхаа итгэлийг алдахгүйн тулд маш олон аргаар ажиллаж үзжээ. Хийж байгаа буйдандаа утааны үнэр шингээхгүй гээд амьдарч байгаа байшиндаа тавилгаа хийгээд, дөнгөж төрчихсөн байсан том охинтойгоо галлагааны жижиг хэсэгтээ ч амьдарч байжээ. Хэдий 5-н ажилтныхаа цалинг тавиад, хийсэн тавилгаа зах дээр борлуулаад болоод байсан ч энэ чигээрээ явбал цаашид иймээрээ л байх учраас арай “том” хөдлөх ёстойгооо ойлгосон байна. “Би энэ буйдан авах мөнгөө Эрээнд биш, монгол залууст өгмөөр байна” гээд 4сая төгрөгөөр анх рестораны буйдан хийлгэж байсан залуугаас компаниа өргөжүүлэх маш том урам авч байжээ. Тэгээд ресторан, караокены газруудыг буйданжуулж эхэлсэн гэнэ... Гэхдээ л хэрэглэгчийн зах зээл рүү яаж нэвтрэх вэ гэдгээ байнга судалж, өөрөө өдөржин гүйж байгууллагуудтай уулзсаар... "Бэст буйдан" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ү.Батбаярын ярилцлагаас

Ангилал:

Бизнес, Эдий засаг

Хугацаа:

60 минут

Нийтлэгдсэн:

2018-09-26

Суваг:

Бизнес өрөг нэвтрүүлэг