ART PODCAST MONGOLIA

Уран бүтээлч Ж.Анунаран “ХАЙР ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ”


Урлагийн тухай мэдээлэл, ярилцлагууд бэлтгэн хүргэдэг “ART PODCAST MONGOLIA” сувгийн энэ удаагийн дугаарын зочноор уран бүтээлч Ж.Анунаран оролцлоо. Би энэ гайхалтай эмэгтэйн сүүлийн таван жил гаргасан дөрвөн том үзэсгэлэнг алгасалгүй үзэхийн зэрэгцээ алгасалгүй ярилцлага хийн хадгалж авсан байдаг :) Тэрбээр яг одоо Хаан галлерейд “Хайр” нэртэй үзэсгэлэнгээ гаргаж байна. Модерн, постмодерн эсвэл бүр контемпорари урлагийн шинжүүд агуулсан уг үзэсгэлэнд ямар бүтээлүүд тавигдсан бол? Түүгээр юу өгүүлэв? Яагаад “хайр” гэсэн энэ ярвигтай ойлголтыг сонгож авав? Тэр хайрыг хэрхэн дүрсжүүлэв зэрэг сэдвийн хүрээнд бид ярилцсан бөгөөд ярилцлагынхаа төгсгөлд үзэгчид урлагийн бүтээлтэй хэрхэн харилцаж, үзэсгэлэнг хэрхэн хүндэтгэж үзэх хэрэгтэй болох талаар түүний бодлуудыг сонслоо.