УАЗ Патриот

Та нэвтэрч орно уу!

УАЗ Патриот

Суувааг 69-өө зараад эксел авахад манай нутгийнхан “Түй чорт, ээ хайран тэрэг” гэцгээж байсан юм. Үнэндээ Сууваагийн жинхэнэ нэрийг хэн гэдэг байлаа даа. Мартсан байна. Гэвч бэлтэй айлын ганц охин, тэр аатай бор хүүхэн олон 69 сэлгэж унасан,тэгэхдээ бүр нэг хаа л явна цагаан тоосоороо хамаг амьтныг булж явдаг байлаа. Ямар сайндаа л Сууваагийн сургаар үхэхээс бусдыг үзэж, үхэр цам харайхыг харах шахсан ахмад жолооч нарын зүрхэнд шар ус хурж, гар нь чичрээд ирэхэвдээ. Нэг удаа Сууваа нэгдэл нийгэмд жолооч явсан, тэрнээс өмнө хамтралын үед жолооч явсан, тэрнээс ч бүр өмнө дайны үед ЗИС-5 унаад давшиж явсан Балдир маамаатай аймгийн төвөөс сумын төв рүү уралдаад хөөрхий муу өвгөнийг хөлдөө чирчих шахсан байж билээ. Дараа нь Сууваа чоно хөөж дайрлаа, Сууваа зээр дугуйлдлаа. Сууваа бор гөрөөс эргүүлээд ирж гэнэ... гэсэн яриа сумаар нэг тарж, арай л нохой дайрчихлаа гэж хэлэгдээгүй юмдаг. Гэвч эцсийн бүлэгт Сууваа Орос танк 69-өө экселээр солисноор энэ бүх дуулиан, шуугиан намжсан юм. Ингэж манай нутгийн манан будан дундаас УАЗ-469-үүд маань хаашаа ч юм бэ? алга болцгоож эхэлсэн дээ хөөрхий.

Ангилал:

Технологи

Хугацаа:

12 минут

Нийтлэгдсэн:

2018-09-27

Суваг:

Алдрын танхим