Таны толгойд юу байна?

Алдагдсан холбоо: Сэтгэл гутралын шалтгаанууд 1-р хэсэг


Сэтгүүлч, зохиолч Иохан Харигийн Алдагдсан Холбоо ном бид яагаад сэтгэл гутралд ордог тухай бас хэрхэн түүнээс гарах талаар өгүүлдэг. Сэтгэл гутрал нь өнөө цагт чимээгүй тахал мэт хүмүүсийг дотроос нь "идэж" байна. Британи болон Барууны ертөнцөд эмч, эрдэмтэд уг эмгэгийг зөвхөн тархитай холбон тайлбарлаж, сэтгэл гутралыг эмээр эмчлэхийг санал болгосоор иржээ. Харин зохиолч энэ номд сэтгэл гутралыг тэс өөр өнцгөөс тайлбарласан. Уг ном 2018 онд хэвлэгдсэн бөгөөд зохиолч номоо бичихийн тулд гурваас дөрвөн жилийн турш дэлхийгээр аялж, олон хүмүүстэй уулзаж, шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн бичсэн юм. Энэ ном олон хүний амьдралыг өөрчилсөн шиг таны ч бас амьдралыг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.