Таны толгойд юу байна?

#6 Эхлээд өөрийгөө хайрла


Өөрийгөө хайрлахыг аминч үзэл эсвэл өөрийгөө хэт дөвийлгөх сэтгэл зүйн асуудлаас арай өөр зүйл. Бид ихэнхдээ бусдыг бодож бас хайрладаг атлаа өөртөө хатуу хандаж, үргэлж доош нь татаж, шүүмжилж байдаг. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөртөө шударга хандаж эхэлсэн тэр цагт хүн өөрийгөө төдийгүй бусдыг жинхэнэ хайрлаж эхэлдэг байна. Зөвхөн та л өөрийгөө хамгийн сайн мэднэ. Тиймээс эхлээд өөрийгөө хайрлаарай.