#3 Emotional Intelligence  /Сэтгэл хөдлөлийн чадамж/ Unleash podcast 🎧

Та нэвтэрч орно уу!

#3 Emotional Intelligence /Сэтгэл хөдлөлийн чадамж/ Unleash podcast 🎧

Энэ удаагийн зочноор Asian Access байгууллагын ерөнхийлөгч Mary Jo Wilson Emotional Intelligence сэдвээр ALDNetwork-ийн маань програм хариуцсан менежер Н.Хишгүүнтэй ярилцах болно. Энэ дугаараар бид сэтгэл хөдлөлийн чадамжийн ач холбогдлын талаар мөн энэ нь таныг амжилттай амьдрахад, эрүүл мэнд болон хүнд хэцүү цаг үед сэтгэлзүйн хувьд тогтвортой байхад болон шинэ зүйлд дасан зохицох чадвар зэрэгт хэрхэн нөлөөлдөг талаар ярилцах болно. EQ нь бидний ойлгодгоор "дэд чадварууд" -ийн нийлбэр гэж хэлж болно. Эдгээр нь бидний харилцаанд ашигладаг ур чадварууд ба тухайлбал сайн сонсох, үзэл бодлоо илэрхийлэх, бусдыг ойлгож хүлээцтэй байх гэх мэтчилэн бидний амьдралын бүх хэсэгт нөлөөлдөг чадвар юм. ЕQ-г ойлгоход хялбар байдлаар өөрийгөө танин мэдэх, өөрийгөө удирдах, нийгмийн ухамсар, харилцааны менежмент гэж ерөнхийд нь дөрөв ангилж үздэг. Мэри Жо Вилсон бол мэргэшсэн EQ дасгалжуулагч бөгөөд тэр өөрт буй мэдлэгээсээ бидэнтэй хуваалцаад зогсохгүй хэрхэн EQ-гээ сайжруулах талаар практик алхмуудыг зөвлөх болно. Та тухлан сууж подкастаа сонсоорой. In this episode we will be talking about the importance of emotional intelligence, how it holistically affects success in life, our health, overall sense of well-being, our ability to adapt to new things, and resilience when we’re in tough times. EQ is represented as what we call “soft skills”. Those are skills that we use in our relationships, like listening well, communicating our perspective, empathy for others which leads to every are of our lives! EQ grouped into four categories that are easy to understand: Self awareness, self-management, social awareness, and relationship management. Mary Jo Wilson is an EQ certified trainer and she is passionate about the subject shares about her wisdom and gives practical steps to improve our EQ. Enjoy the episode!

Ангилал:

Бизнес, Эдий засаг

Хугацаа:

28 минут

Нийтлэгдсэн:

2020-06-24

Суваг:

UNLEASH Podcast