ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧДЫГ ХЭН ХАМГААЛДАГ ВЭ?

Та нэвтэрч орно уу!

ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧДЫГ ХЭН ХАМГААЛДАГ ВЭ?

Сонсогч танд шинэ 7 хоногийн өглөөний мэнд хүргэе. Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. АИХ-ын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж сонсгон, 11.35 цагт баталсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингэснээр Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдрах газраа чөлөөтэй сонгох зэрэг язгуур эрхээ батлан, тунхагласан түүхтэй. Тиймээс энэхүү түүхэн өдөр "Миний өглөө" цуврал подкастын 25 дахь дугаартаа Хүний эрхийн үндэсний шинжээч Б. Болорсайхантай ярилцлаа. Та бүхэндээ "Эцэг" хуулийн өдрийн мэнд хүргэе.

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

26 минут

Нийтлэгдсэн:

2020-01-13

Суваг:

Миний Өглөө