#68 Даван туулагчдын соёлыг түгээе

Та нэвтэрч орно уу!

#68 Даван туулагчдын соёлыг түгээе

Миний өглөө подкастын 68 дахь дугаарт АНУ-ын Нью-Йоркт төвтэй дүрвэгсдийн байгууллагын бодлого, төсвийн мэргэжилтэн Э.Рэнцэнханд оролцлоо.Түүний хувьд "Адлагдсан нь" номондоо амьдралын нэгэн сорилыг даван туулсанаа хуваалцахаас гадна өөрийн Монголд өссөн түүх, Англи хэлийг хэрхэн сурч дэлхийн шилдэг сургуульд тэтгэлэгтэй суралцсан, хэрхэн Нью-Йоркод олон улсын байгууллагад ажиллаж байгаа, Африк тивийн Уганда улсаас авхуулаад дэлхийн өөр өөр өнцөгт аялах ямар байдаг тухайгаа бичжээ. Түүний даван туулсан сорил бол сүрьеэ өвчин байсан юм. Монголд энэ өвчний талаар маш сөрөг хандлага байдгийг өөрчлөх, даван туулагсдын соёлыг Монголд нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа энэхүү номоороо илэрхийлжээ. Хандаатай холбогдохыг хүсвэл доорх холбоосыг дагаарай FB: Handaa Rea; Twitter: @Handaa_Rea; LinkedIn: Handaa Enkh-Amgalan, MPA

Ангилал:

Боловсрол

Хугацаа:

27 минут

Нийтлэгдсэн:

2020-11-09

Суваг:

Миний Өглөө